Skip to main content

Тогтвортой байдлын дүрэм

2 сарын өмнө шинэчлэгдсэн

Ашиг хуваарилах болзлыг хангахын тулд та 1 өдрийн арилжааны ашгийг нийт ашгийн 40% -аас хэтрүүлж болохгүй буюу арилжааны тогтвортой байдлыг 40% -аас доош барих шаардлагатай. Уг дүрэм нь арилжааны урт хугацааны тогтвортой байдлыг хангаж, эрсдэлийг удирдах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна арилжаачид нэг удаагийн том ашигт найдалгүйгээр, тогтвортой гүйцэтгэлийг хадгалж ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг.

Тогтвортой байдлын дүрмийг тооцоолох томьёо :
(Хамгийн өндөр ашигтай арилжааны өдөр / Нийт ашиг) * 100 = Тогтвортой байдлын хувь

Тогтвортой байдлын дүрмийн жишээ:


$10,000 -ийн ашиг хуваарилах зорилготой гэж үзье. Тэгвэл ашиг хуваарилахын тулд 1 өдрийн арилжааны ашгийн нийлбэр $4,000 -ийг давах боломжгүй юм.

Жишээ 1: Ашиг хуваарилах боломжтой.


Уг дүрмийг биелүүлж ашиг хуваарилах боломжтой нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 1 өдрийн нийт ашиг $4,000 -ийг давах боломжгүй.

($10,000 -ийн 40%)
Өдөр 1 : +$2,600
Өдөр 2 : +$3,500
Өдөр 3 : +$3,900

Нийт ашиг : $10,000 (Ашиг хуваарилах боломжтой.)
​Таны хамгийн өндөр ашигтай 1 өдөр $3,900 байгаа нь нийт ашгийн 39% байгаа тул ашиг хуваарилах болзлыг хангаж байна

Жишээ 2: Үргэлжлүүлэн арилжаа хийх шаардлагатай.


Өдөр 1 : +$5,000
Өдөр 2 : +$3,000
Өдөр 3 : +$2,000
Нийт ашиг : $10,000 (Ашиг хуваарилах боломжгүй.)
​Тогтвортой байдлын хувь тооцоолол : ($5,000 / $10,000) * 100 = 50% (тогтоосон 40% иас дээш байна.)

Ашиг хуваарилах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үргэлжлүүлэн арилжаа хийж тогтвортой байдлын хувийг 40% -аас доош оруулах шаардлагатай.

Өдөр 4 : +$1,500
Өдөр 5 : +$1,000
Өдөр 6 : +$500
Нийт ашиг $13,000 Тогтвортой байдлын хувь тооцоолол : ($5,000 / $13,000) * 100 = 38.46% (тогтоосон 40% иас бага байгаа тул ашиг хуваарилах боломжтой.)

Уг дүрэм нь зөвхөн LIVE арилжааны данс дээр мөрдөгдөх бөгөөд шалгуурын үе шатнд мөрдөгдөхгүй болно.

Тогтвортой байдлын хувь нь тогтоосон хэмжээнээс дээш байгаа тохиолдолд энэ нь дүрмийн зөрчил биш бөгөөд хэвийн хэмжээнд буюу 40% -аас доош ортол та үргэлжлүүлэн арилжаа хийх хэрэгтэй.

Тогтвортой байдлын хувийг 40% -аас доош оруулснаар ашиг хуваарилах боломжтой болно.

Did this answer your question?