Skip to main content

Мартингейл арилжааны стратеги

Сар гаруйн өмнө шинэчлэгдсэн

Алдагдалтай арилжааны хэмжээг араас нь 2 дахин нэмэгдүүлдэг Мартингейл арилжааны стратеги хэрэглэхийг хориглоно.

Жишээ нь: Арилжаач та 2 лотоор арилжаа хийсэн бол дараачийн арилжааг 4 лот, 8 лот, 16 лот, 32 лотоор нэмэх Мартингейл арилжааны стратеги хэрэглэж болохгүй.

2 лотоор арилжаанд оролцоод алдагдал хүлээсэн бол дараагийн арилжааны лотны хэмжээг 3.99 ээс дээшлүүлэх боломжгүй юм. 4 болон түүнээс дээш орсон тохиолдолд дүрмийн зөрчилд тооцогдох болно.

Мартингейл арилжааны стратеги нь маш хурднаар, ганц буруу арилжаанд бүтэн дансаа шатаах эрсдэлд оруулдаг.

Уг дүрмийг зөрчвөл эхний удаад сануулга өгч, ашигтай арилжаатай бол ашгийг цуцалж, дансыг эхлэлийн балансаас эхлүүлнэ. Алдагдалтай байсан бол хэвээр үргэлжилнэ. Хоёр дах зөрчил дээр данс хаагдана.

Санамж: Мартингейл арилжааны дүрэм нь автомат системээр шалгагддаггүй тул арилжаач та дүрмийн зөрчил гаргасан гэж үзэж байвал харилцагчийн үйлчилгээний ажилтантай холбогдож арилжааны данс аа шалгуулна уу.

Did this answer your question?