Ихэнх арилжаачдын дансаа шатаадаг шалтгаан нь алдагдалтай, буруу шийдвэр гаргасан, арилжааны шийдвэр буруу зүгт явсан үед алдагдлыг бага дээр нь таслан зогсоож арилжааг хаалгүйгээр үргэлжлүүлэхээс гадна, алдагдалтай арилжаанд ахин нэмж оролтууд хийсэн байдаг.
Бид арилжаачдаа хурдан дансаа шатаах, дүрмийн зөрчил гаргахаас сэргийлэн арилжаачдыг алдагдалтай арилжаанд арилжааг нэмэхдээ алдагдалтай буюу Floating Loss- той байгаа арилжаанд ахин арилжаа нэмэх хэмжээг нийт арилжааны лотыг 2 дахин ихэсгэж болохгүйгээр хязгаарлаж байна.
Жишээ #1: Та 3 лот арилжаа нээлттэй байгаад, энэ нь алдагдалтай байгаа тохиолдолд ахин Entry хийхдээ нийт арилжааны хэмжээг 5.99 лотоос ихэсгэж болохгүй.
Энэ дүрэм нь арилжаач таныг нэг буруу арилжаанд бүтэн дансаа шатаахаас сэргийлнэ.
Уг дүрмийн зөрчил үүссэн тохиолдолд данс хураагдахыг анхаарна уу.
Санамж : Алдагдалтай арилжаанд арилжаа нэмэх дүрэм нь автомат системээр шалгагддаггүй тул арилжаач та дүрмийн зөрчил гаргасан гэж үзэж байвал харилцагчийн үйлчилгээний ажилтантай холбогдож арилжааны данс аа шалгуулна уу.
