Skip to main content

Форекс арилжааны цагийн бүс

Энэ долоо хоногт шинэчилсэн

Форекс арилжааны цагийн бүс гэж юу вэ?

Форекс арилжааны цагийн бүс гэдэг нь тодорхой санхүүгийн зах зээл нээлттэй байдаг хугацааг хэлнэ. Форекс зах зээл долоо хоног бүрийн Даваа гарагийн өглөө 05:00 цагт нээгдэж, Бямба гарагийн өглөө 05:00 цагт хаагддаг. Энэ хугацаанд дараах үндсэн гол санхүүгийн төвүүд болох Сидней, Токио, Лондон, Нью-Йорк хотуудын дагуу цагуудад хуваагддаг.


Sydney (06:00 – 14:00)

Сиднейн арилжааны бүс нь форекс зах зээлийн долоо хоногийг эхлүүлдэг анхны цагийн бүс юм. Энэ нь арилжааны идэвх бага байдаг ч Австрали, Шинэ Зеландын эдийн засгийн мэдээнүүд болон AUD, NZD зэрэг валютын хосуудад нөлөөтэй үе юм. Сиднейн цагийн бүс нь ихэвчлэн Азийн цагийн өмнөх зах зээлийн чиг хандлагыг тодорхойлох боломжийг олгодог.


Tokyo (08:00 – 16:00)

Азийн цагийн бүс нь арилжааны хамгийн бага идэвхтэй үе боловч боломжуудыг агуулдаг. Япон, Сингапур, Шинэ Зеланд, Австрали зэрэг орнуудын эдийн засгийн мэдээ, валютын хосууд (жишээ нь, AUD/JPY, NZD/JPY) энэ үед голлох нөлөөтэй байдаг.


London (14:00 – 23:00)

Лондон хотын санхүүгийн төв байдал нь Европын арилжааны цагийн бүсийг онцгой болгодог. Энэ үед зах зээлд шинэ чиг хандлагууд үүсэж, өндөр хөрвөх чадвар бүхий арилжаа явагддаг. EUR/GBP, GBP/JPY зэрэг валютын хосууд энэ үед идэвхтэй арилжаалагддаг.


New York (20:00 – 04:00)

Нью-Йорк хотын санхүүгийн төв байдал нь энэ цагийн бүсийг онцгой болгодог. АНУ-ын долларын оролцоотой арилжаа нийт арилжааны 80%-ийг эзэлдэг. Энэ үед NFP, FOMC, CPI зэрэг чухал эдийн засгийн мэдээнүүд гардаг.


Долоо хоногийн өдрүүдийн онцлог

  • Даваа: Зах зээл нээгдэж, идэвхжил бага байдаг.

  • Мягмар – Пүрэв: Идэвхтэй арилжааны өдрүүд.

  • Баасан: Идэвхжил буурч эхэлдэг ч чухал мэдээнүүд гардаг.

Did this answer your question?