Skip to main content

Ямар арилжааны арга барилыг хориглох вэ?

6 сарын өмнө шинэчлэгдсэн

Та Scalper, Swing Trader, Day Trader гэх зэрэг ямар ч төрлийн арилжаач байж болно. Гагцхүү бид таны чадварыг л үнэлж байгаа тул Eхpert Advisor, арилжааны бот (Bot), хиймэл оюун ухааны арилжаа (AI), өндөр хурдны арилжаа (High-Frequency Trading), гэп арилжаа (Gap trading), сервер спам (Server spamming), хеджинг (Hedging), эсрэг арбитраж (Reverse arbitrage), тик скалп (Tick scalping), эсрэг данснуудын арилжаа (Opposite account trading), копи арилжаа (Copy trading), хэн нэгнээр дансаа удирдуулах (Account management), сигнал дагаж арилжих (Signals) нь хориотой.

Мөн MetaTrader 5 платформын технологийн алдааг ашиглах, ханшийн хоцрогдлыг ашиглан арбитраж хийх, 2 зэрэг данс үүсгэн эсрэг арилжаа хийх зэрэг нь хориглогдоно.

Эрсдэлийн сайн хяналт зохицуулалттай, чадварлаг арилжаачид нь дээрх арилжааны арга техникүүдийг хэрэглэлгүйгээр зах зээлээс хангалттай ашиг олох чадвартай байдаг.

Мөн дээрх арга техникүүд нь ихэнх тохиолдолд тогтвор суурьшилтай арилжаачид биш амар аргаар хурдан хөрөнгөжих гэсэн залилан мэхлэх зорилгоор ашиглагддаг гэдгийг санаарай.

Дээрх хориглогдсон арилжааны төрлүүдийг ашиглавал шалгуурын болон Live данс хаагданa.

Did this answer your question?