Дансны төрөл | Суурь үзүүлэлт | Хувийн хязгаар |
Стандарт ПРО | Equity | 5% |
Свинг ПРО | Balance | 5% |
Стандарт Эксперт | Equity | 3% |
Свинг Эксперт | Balance | 3% |
Улаанбаатар xот 05:00, GMT+8 цагаас эхлэн 24 цагийн дотор буюу дараагийн өдрийн “өдрийн алдагдлын дээд xэмжээ” шинэчлэгдэхээс өмнө дансны Equity-ийн 5% -ийг Unrealized Loss оор алдаж болохгүй.
Өдрийн алдагдлын xязгаар $ = Equity - (Equity * 5 / 100)
Та дүрмийн зөрчил гаргасан тоxиолдолд даxин арилжаа нээх боломжгүй болж танд зөрчлийн талаар и-мэйл xүргэгдэx болно.
Жишээ #1: Та Стандарт ПРО $100,000 ам. долларын данстай эхний өдрийн алдагдлын хязгаар 5% буюу $5,000 ам. доллар байна. Та тухайн өдрийг $1,000 ам. долларын алдагдалтай дуусгалаа гэж бодвол дараагийн өдрийн алдагдлын хязгаар тооцох дүн $100,000 - $1,000 = $99,000 болно. Таны тухайн өдөр алдаж болох дээд хязгаар тухайн дүнгийн 5% буюу $4,950 ($99,000*5%) болно.
Жишээ #2: Та Стандарт ПРО $100,000 ам. долларын данстай эхний өдрийн алдагдлын хязгаар 5% буюу $5,000 ам. доллар байна. Та тухайн өдрийг $1,000 ам. долларын ашигтай дуусгалаа гэж бодвол дараагийн өдрийн алдагдлын хязгаар тооцох дүн $100,000 + $1,000 = $101,000 болно. Таны тухайн өдөр алдаж болох дээд хязгаар тухайн дүнгийн 5% буюу $5,050 болно.
Жишээ #3: Та Стандарт ПРО $100,000 ам. долларын баланстай $1,000 ам. долларын “Unrealized Profit”-тэй $101,000 ам. долларын “Equity”-тэй байхад өдрийн алдагдлын дээд хэмжээ шинэчлэгдвэл дараагийн 24 цагийн хугацаанд $101,000-($101,000*5/100)=$95,950 ам. доллароос доош оруулах боломжгүй.
Жишээ #4: Та Стандарт ПРО $100,000 ам. долларын “Balance” тай хасах $1,000 ам. долларын “Unrealized Loss”-той $99,000 ам. долларын “Equity”-тэй байхад өдрийн алдагдлын дээд хэмжээ шинэчлэгдвэл дараагийн 24 цагийн хугацаанд $99,000-($99,000*5/100)=$94,500 ам. доллароос доош оруулах боломжгүй.
