Дансны төрөл | Хязгаарлалт | Хувийн хязгаар |
Стандарт ПРО | Static | 10% |
Свинг ПРО | Static | 10% |
Стандарт Эксперт | Static | 8% |
Свинг Эксперт | Static | 8% |
Арилжааны дансны эхэлсэн балансаас 8% буюу түүнээс дээш алдаж болохгүй. Анх эхэлсэн балансаас дээш ашиг хийвэл нийт алдагдлын хязгаар тэр хэмжээгээр нэмэгдэж бодогдох болно.
Нийт алдагдлын хязгаар нь анх эхэлсэн баланс - Realized & Unrealized P/L
Та дүрмийн зөрчил гаргасан тохиолдолд дахин арилжаа нээх боломжгүй болж танд зөрчлийн талаар и-мэйл хүргэгдэх ба таны данс хаагдах болно.
Жишээ #1: Та Эксперт $100,000 ам. долларын данстай бол нийт алдагдлын хязгаар 8% буюу $8,000 ам. доллар байна. Та тухайн өдрийг $1,000 ам. долларын алдагдалтай дуусгалаа гэж бодвол таны нийт алдагдлын хязгаар $7,000 болон багасна.
Жишээ #2: Та Эксперт $100,000 ам. долларын данстай нийт алдагдлын хязгаар 8% буюу $8,000 ам. доллар байна. Та тухайн өдрийг $1,000 ам. долларын ашигтай дуусгалаа гэж бодвол таны нийт алдагдлын хязгаар $9,000 болон ихэснэ.
