Дансны төрөл | Шалгуурын данс | Live данс |
Стандарт ПРО | Yes | No |
Свинг ПРО | Yes | Yes |
Стандарт Эксперт | Yes | No |
Свинг Эксперт | Yes | Yes |
Манай компанийн мэдээний үеэрх арилжааны дүрэм маш энгийн. Зах зээлд өндөр нөлөө үзүүлэх High Impact эдийн засгийн мэдээний үеэр Стандарт данстай арилжаачид тухайн өндөр нөлөө үзүүлэх валютын хослолтой нээлттэй арилжаа барьж болохгүй. Стандарт данстай арилжаачид нь мэдээ гарахаас 10 минутын өмнө бүх нээлттэй арилжаа болон бүх төрлийн ордер захиалгыг хаах шаардлагатай. Мөн мэдээ гарснаас хойш 10 минутын хугацаанд шинээр арилжаа нээх болон ордер захиалга байрлуулахыг хориглоно.
Зах зээлд өндөр нөлөө үзүүлэх High Impact эдийн засгийн мэдээг www.forexfactory.com-ийн улаан дугтуйтай мэдээнүүдээр тодорхойлно. Улаан дугтуйтай мэдээний үеэр индексүүд болон крипто хослолуудын арилжаа нээлттэй байж болохгүй.
Жишээ #1: Forexfactory дээр байх GBP валютад нөлөөлөх "UK Consumer Price Index" мэдээний үеэр ямар ч GBP хосолсон нээлттэй арилжаатай байж болохгүй. Зөвхөн GBP-д нөлөөтэй мэдээний үеэр GBP хослоогүй л бол бусад хослолуудын арилжаа нээлттэй.
Жишээ #2: Forexfactory дээр байх USD валютад нөлөөлөх "Non-Farm Payroll" мэдээний үеэр ямар ч USD хосолсон болон индексүүд, крипто хослолуудын нээлттэй арилжаатай байж болохгүй. Үүнд бараа таваарууд болох XAUUSD, XTIUSD, OIL гэх зэрэг ам.доллароор үнэлэгддэг бараа таваарууд орно.
Свинг данстай арилжаачид мэдээний үеэр арилжаа барих боломжтой.
Стандарт дансны арилжаачид уг дүрмийг зөрчвөл данс хураагдахыг анхаарна уу.
