iTrader-ийн шалгуурын болон Live данс дээр хэрэглэгч та 2 ба түүнээс дээш данс үүсгэж, эсрэг арилжаа xийx xориотой. 1 данс дээр эсрэг арилжаа (Hedge арилжаа) хийх боломжтой.
Ямар арилжааг “эсрэг арилжаа” (hedging) гэж нэрлэдэг вэ?
Эсрэг арилжаа гэдэг нь нэгэн зэрэг эсрэг чиглэлд арилжаа хийхийг хэлнэ.
Жишээ нь:
Нэг данс дээр EUR/USD хослолыг BUY арилжаа нээнэ.
Нөгөө данс дээр яг тэр үед SELL (зарах) арилжаа нээх нь хориотой.
Юу зөвшөөрөгдөж байгаа вэ?
Нэг арилжааны данс дээр эсрэг арилжаа нээж болох бөгөөд энэ аргыг “hedging” гэж нэрлэдэг.
Жишээ нь:
Нэг дансанд EUR/USD BUY ба SELL арилжаа зэрэг нээх боломжтой.
Энэ нь зөвшөөрөгдсөн бөгөөд арилжааны стратеги гэж үздэг.
Юу хориотой вэ?
2 өөр данс (таны үүсгэсэн өөр өөр шалгуур болон/эсвэл LIVE данс) дээр:
Ижил хослолд эсрэг арилжаа нээхийг хориглоно.
Хэрэв илэрвэл таны бүх дансыг цуцлах, шалгуураас хасах, бүртгэлийг хаах хүртэл шийтгэл тооцно.
